Институтын танилцуулга
Гурав Дахь Мянган Институт нь Гурав дахь мянган үйлчлэл байгуулгын хөгжүүлсөн хөтөлбөр бөгөөд христитгэлт үйлчлэлд оролцох хүсэлтэй хэн бүхэнд үнэ төлбөргүйгээр их сургуулийн түвшний Библи болон теологийн сургалтыг санал болгож байна. Энэхүү хөтөлбөр нь жижиг бүлгээр явагдахаар зохион байгуулагдсан бөгөөд орон нутгийн сургагч багшийн тусламжтайгаар суралцагчид нь амьдрал үйлчлэлийн чадвар суулгахад түлхүү анхаардаг.
Институтийн хөтөлбөр нь үнэ төлбөргүй бөгөөд өмнөх боловролын түвшингээс үл хамааран хүн бүрт нээлттэй. Мөн интернэтээр болон интэрнэтгүй орчинд ч суралцаж болох уян хатан хөтөлбөр юм. Гурав Дахь Мянган Институт нь өөрийн өндөр чанартай сургалтын хөтөлбөрийг ашиглан Библийн болон теологийн оюутнуудаа бэлтгэхийн зэрэгцээ тэднийг хувийн болон үйлчлэлд хэрэгжүүлэх тал дээр улам илүү ач холбогдол өгдөг. Үүнийг хэрэгжүүлэхдээ бид сургалтын үйл явцыг жижиг бүлгийн үйл ажиллагаанд хэрэглэх нэмэлт материалтай хослуулан гүйцэтгэдэг.
Гурав Дахь Мянган Институт нь орон нутгийн сүм чуулган, Христ-итгэлт удирдагч нартай хамтран сурагчид болон чиглүүлэгчээс бүрдсэн суралцах бүлэг байгуулж ажилладаг. Эдгээр орон нутгийн удирдагчдыг бид институтын Сургагч нар гэж нэрлэдэг. Манай сургалтын хөтөлбөр нь сургагч нарын хичээл бэлтгэж заах ачааллыг хөнгөлөн улмаар тэдэнд хэрэгжүүлэлт дээрээ илүү анхаарах боломж олгодог. Сургагч нь ихэнхдээ орон нутгийн сүмүүд болон Гурав Дахь Мянганы хамтрагч нараас томилогддог.
Интернетэд холбогдох боломжтой Суралцах Бүлгүүд нь Гурав Дахь Мянган институтийн цахим хуудаст буй онлайн ангиудад хамрагдах боломжтой байдаг. Харин интернэтийн боломжгүй суралцах бүлгүүд нь институтээс microSD захиалж хэрэглэж болно.
Суурь Мэдлэгийн Сертификат
нь Библи Судлал болон Теологийн анхан шатны курсуудээс бүрддэг
Библи Судлалын Суурь – Авралын Зарын тэмдэгт
Хуучин Гэрээн дэх Хаанчлал ба Гэрээ болон Шинэ Гэрээн дэх Хаанчлал ба Гэрээ
Теологийн Суурь – Залбиралын тэмдэгт
Элч нарын итгэлийн тунхаг болон Өөрийн Теологийг хөгжүүлэх нь
Хуучин Гэрээ Судлалын Суурь – Дагалдагчийн тэмдэгт
Пентатиук
Шинэ Гэрээ Судлалын Суурь – Номлогч/Багшийн тэмдэгт
Сайн Мэдээний номууд болон Үйлс ном
Библи Судлалын Сертификат
нь Библи Судлалын таван курсээс бүрддэг
Хуучин Гэрээний Тайлбар – Хувийн Зориулалтын тэмдэгт
Иошау ном болон Самуел ном
Хуучин Гэрээний эш үзүүлэгчид – Гэрбүлийн Амьдралын тэмдэгт
Хосеа ном болон Тэр бидэнд Эш Үзүүлэгчдийг илгээсэн
Паул Судлал – Өөрийгөө хөгжүүлэх тэмдэгт
Паулын Теологийн Гол Санаа болон Паулын Шоронгоос бичсэн захидлууд
Шинэ Гэрээний Захидлууд – Зан Чанарын тэмдэгт
Еврэй ном, Иаковийн Захидал болон Илчлэл ном
Библийг Тайлбарлах нь – Няравын тэмдэгт
Тэр бидэнд Бичвэр өгсөн: Библийн тайлбарлах үндэс
Теологи Судлалын Сертификат
нь Теологийн таван курсээс бүрддэг
Теологи НЭГ (Бурханы тухай Сургаал) – Амьдрал ба Үйлчлэлийн тэмдэгт
Бид Бурханд итгэдэг болон Системчилсэн Теологи хөгжүүлэх нь
Теологи ХОЁР (Христ Судлал) – Амьдрал ба Үйлчлэлийн тэмдэгт
Бид Есүст итгэдэг болон Гурвалын тухай Библийн Сургаал
Теологи ГУРАВ (Сүнс, Сүнслэг биет Судлал) – Амьдрал ба Үйлчлэлийн тэмдэгт
Бид Ариун Сүнсэнд итгэдэг, Библийн дагуу Теологи хөгжүүлэх нь
Теологи ДӨРӨВ (Хүн Судлал & Ескатологи) – Амьдрал ба Үйлчлэлийн тэмдэг
Хүн гэж юу вэ? болон Хаанчлал тань ирэг: Ескатологи Онол
Теологи ТАВ (Библийн Есзүй) – Амьдрал ба Үйлчлэлийн тэмдэгт
Библийн дагуу шийдвэр гаргах нь
Дээрх гурван сертификатийг дүүргэсэн сурагч Христитгэлт Үйлчлэлийн Дипломын болзол хангах болно.
Та сурахыг хүсэж байна уу?
Үндсэн шалгуур: Бид хоёр шалгуур тавьдаг. Нэгд, суралцах бүлэгт хамрагдах. Хоёрт, суралцагч бүр тус тусын сүм чуулган, байгууллага, олон нийтийнхээ дунд тодорхой үйлчлэлд долоо хоног бүр оролцоотой байх. Энэ нь сурсан зүйлээ хэрэгжүүлэх боломж олгодог.
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Энэ нүүрний баруун дээд буланд байгаа улбар шар өнгөтэй АНГИД НЭВТРЭХ гэсэн товчийг дараарай. Энэ холбоос Институтын цахим ангийн хуудсанд шилжих болно. Тэр хуудсанд та хэрэглэгчийн нэр, нууц үгээ үүсгэн суралцагчийн бүртгэл хийгээрэй. Ингэж бүртгүүлсний дараа та институтын курсуудээс сонгон суралцах боломжтой болно.
Сургагч багштай хэрхэн холбогдох вэ?
Сургагч багштай болох хамгийн шилдэг арга бол сүм чуулган, үйлчлэл, хамт олоноосоо асуух юм. Ихэнхи сүм чуулган удирдагч бэлтгэх боломжуудыг дуртай хүлээж авдаг. Магадгүй та сүмийнхээ пастор, удирдагч, ахлагч нартайгаа ярьж болно. Тэдний дундаас танд туслах хүсэлтэй хүн гарах боломжтой.
Хэрэв сүм чуулган, хамт олон дундаасаа өөрт минь туслах хүн олдохгүй байвал яах вэ?
Тантай хамт нэг бүлэг үүсгээд энэ сургалтыг сурах хүсэлтэй хүмүүс таны эргэн тойронд байгаа бол та өөрөө сурангаа Сургагч багшийн үүргийг хамт гүйцэтгэж болно. Энэхүү хөтөлбөр нь эхлэн суралцагчид хүртэл сургагч багш байж болохоор зохион бүтээгдсэн юм. Сургагч багшийн цахим хуудсан дээрээс та хэрэгтэй бүхийл материалаа олж авах боломжтой.
Надтай хамт бүлэг үүсгээд сурах хүсэлтэй хүн гарахгүй бол явах вэ?
Тийм тохиололд та бидэнтэй холбогдоорой. Бид тантай ойрхон сургагч багш олж өгөхийг хичээх болно. Эс бөгөөс тантай хамтран бүлэг үүсгээд сурах хүсэлтэй хүнтэй ч холбож өгөхийг хичээнэ. Манай имэйлийн хаяг бол:[email protected]
Суралцагчийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай Сурагчийн Удирдамж хуудсан зочилоорой.
Сургагч багш болохыг хүсэж байна уу?
Манай институтын хөтөлбөр хэн бүхэнд сургагч багш болоход хялбар байхаар зохион бүтээгдсэн. Та христитгэлт үйлчлэлд ороод удаагүй, туршлага багатай байсан ч сургагч багш болох боломжтой. Уг хөтөлбөрийн Хэлэлцүүлгийн гарын авлага, Тэмдэг горилох материалууд нь таныг уг үйл явц болон долоо хоног дутмын уулзалтанд замчилна. Хэрэв та олон жилийн туршлагатай бол та тэр туршлагаасаа хуваалцах боломжтой болно. Харин туршлага багатай бол энэ материалууд таныг болон танай суралцагчид хамтдаа хэрэгжүүлж сурах боломжийг олгодог.
Хэрэв та сургагч багшид бүртгүүлэхийг хүсэж байгаа бол дараах алхамуудыг дагаарай. Доор буй Сургагч багшийн бүртгэлийн анкетийг бөглө. Тэгээд дээр буй НЭВТРЭХ товчин дээр дарж цахим ангид бүртгүүлнэ.
Хэрхэн сургагч багш болох вэ?
Сургагч багш болох нь их хялбар. Доорхи шаардлагатай мэдээлэлүүдийг оруулаад энэ хуудсанд бүртгүүлнэ. Ингэж бүртгүүлсний дараа та сургалтын материалаа гурван хэлбэрээр авах боломж нээгдэнэ.
1) Уншихаар. “Сургагч багшийн удирдамж” болон “Институтын Сургалтын зарчим” материалуудтай уншиж танилцаарай. Та эдгээр материалуудыг хожим эргэн харж байх зорилгоор татаж авч болно. Материалуудыг татаж авах холбоос энэ хуудсын доод талд бий. Сургалтын материалуудыг ямар хэлбэрээр авахаас үл хамааран энэ хоёр удирдамж танд суралцагчдын бүлэг удирдахад туслах болно.
2) Үзэхээр. Сургагч багшийн удирдамж видеог үзээрэй. Би цаашдаа улам их видео нэмж хийх болно.
3) Хамрагд. Гурав Дахь Мянган Институтаас үе үе явуулдаг биет болон цахим сургалтанд хамрагдаарай.
Дээрх алхмуудын нэгийг эсвэл бүгдийг нь гүйцэтгэсэн бол энэ хуудсын дээд хэсэгт байрлах НЭВТРЭХ товчийг дарж Институтын цахим ангид нэвтрэн сургалтын материалуудаа авах боломж бүрдэнэ.